Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлов.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг маргааныг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.